ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Төмөрбатыг АТГ-ынхан шилжүүлэн авахаар ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-04

Шүүгч асан С.Төмөрбатыг удахгүй АНУ-аас шилжүүлэн авчрахаар болжээ.  Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг АТГ-ынхан шилжүүлэн авахаар ажиллаж байгаа ажээ. Тэрбээр АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай саатуулагдсан  билээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан хэрэгтэй холбогдуулан нийт 17 шүүгч шалгагдаж байгаагийн дотор С.Төмөрбат байгаа  юм.