ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-07

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий прокурор ажлаа хийхгүй байгаа, ажилдаа ирэхгүй байгаа гэх мэдээлэл өгсөн билээ.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ “Монгол Улсын саяхан буюу 2019 оны арвандүгээр сарын 24-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар түр эзгүй байгаа. Ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч нь бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг. Одоо Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа бөгөөд прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэлээ.