ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-18

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар нийт 40 гаруй асуудлыг хэлэлцэх аж. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг тогтоол байгуулсан байна. Ашигт малтмалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, зөрчил гэмт үйлдлийг таслан зогсоох зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан байна.

Цаашилбал, Худалдан авах ажиллагааны агентлаг байгуулах, тусгай зориулалтаар 2020 онд агнаж, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Улаанбаатар хотын дулааны сүлжээ төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн тухай, Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.