ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайд А.Баттөрийг нэг сар цагдан хорино

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

Батлан хамгаалах, Гадаад харилцааны дэд сайд асан, Монгол Улсаас Бельги улсад суух Элчин сайд асан, хэрэгт холбогдохоосоо өмнө Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан А.Баттөрийг албан тушаалаа ашиглан мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр АТГ-аас шалгаж байсан билээ. 

Тодруулбал, иргэдийн визийн хураамжийг ашиглан усан үзмийн талбай бүхий тансаг байшин худалдан авсан хэмээн шалгаж, энэ нь үндэслэлтэй гэж үзсэн учраас өчигдөр түүнийг баривчлан саатуулсан юм. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл ирүүлжээ. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг хүлээн авч А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар болсон байна.