ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

O.Admin
2020-01-15

Сонгууль хаяанд ирж, хэн хэн хаана хүч үзэх нь эхнээсээ тодорч эхлэв. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн гурван жил гаруй С.Зориг агсны хэргээр “занималдаж”, тус хэрэгт гэм буруутай гэгдэн ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар “мэргэшиж” байсны учир тайлагдлаа. Учир нь эрхэм сайд ирэх сонгуульд Эрдэнэтээс нэр дэвшихээр болжээ.

Түүний хувьд УИХ-ын өмнөх сонгуулиар Хан-Уул дүүргээс нэр дэвшиж, улиран суусан билээ. Энэ дүүрэгт Увсын унаган хүү Б.Чойжилсүрэнгийн барилгын компанийг дагаж, увсчууд хамгийн олон байдаг бөгөөд, тэндээс баттай гарна гэдгээ улс төрд олон жил “тоглосон” өвгөн түшээ яахан андах билээ. Харин түүний дараагийн ээлжийн сонголт Эрдэнэт байх нь ээ.

Учир нь Эрдэнэт хотод увсчууд олон байдгаас гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын төлөөх сайдын тэмцэл эрдэнэтчүүд төдийгүй нийт монголчуудаас өндөр оноо авсан нь мэдээж. Тэгэхээр аль ч талаас нь бодсон түүний хамгийн баттай  сонголт Эрдэнэт байхаас аргагүй юм. Ямартай ч сүүлийн гурван жилийн үйл ажиллагааных нь учир начир сайдын сонголтоос илэрхий болов. 

Х.Бидэр