ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Содномцэрэн: Хуульд 80 гаруй зөрчлийг хуулчилсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-15

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ талаар СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Сонгуулийн зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг хуульд тусгасан. Сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон. Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулсан. Тухайлбал, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болсон. Зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон. Зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон. Сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуулчилсан” гэлээ. Мөн  сонгуулийн хуульд зааснаар ирэх сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно. График гарснаар бүх зүйл тодорхой болох бөгөөд тойрог, мандатыг УИХ тогтооно гэсэн юм.