УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаан руу сая УЕП Б.Жаргалсайхан орсон билээ. Улсын ерөнхий прокурор хуулийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өөрийн биеэр УИХ-д оруулсан аж.