ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Казино тоглосон төрийн хаагчдад хариуцлага тооцох ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-20

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Бид цол хураахгүй. Эцсийн шийдвэрийг хууль хяналтын байгууллагаас гаргана. Допинг хэрэглэсэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдвол зарлиг гаргана. Түүнээс Ерөнхийлөгч аврага Э.Оюулболдыг барилдах, барилдахгүй шийдэхгүй” гэлээ. Мөн “Хэдэн сарын Төрийн албан хаагчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад казино тоглосон бол халдаг болсон. Хуулийн дагуу хэд хэдэн албан хаагчийг халсан байдаг. Түүнтэй нэгэн адил хариуцлагын асуудал ярьж, шийдэх ёстой. МАН-ын Засгийн газар энэ дүрмээ хэрэгжүүлж, явж чадах эсэхийг харна” даа.