ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал дахин хойшлов

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-22

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал  дахин хойшилжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг гэм буруутай эсэхийг шүүх хурал болохоор товлосон ч  улсын яллагч өвчтэй гэсэн шалтгаанаар ирэх сарын 6-ны өдөр хийхээр болсон аж.

Түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж  байгаа юм.

Учир нь   Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаа билээ.