ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цэнгэлийг Болгарт суух Элчин сайдаар дэмжжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид, Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт, ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт, ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад, Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад суух Элчин сайдаар томилохыг тус, тус дэмжсэн байна. Энэ шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилна, дараа нь УИХ-аар оруулж батлуулах аж.