ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр тайлбар хүргүүллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-22

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд  өнөөдөр тайлбар бичиг хүргүүлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 13 ны өдөр  түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гурван асуудал үндэслэн УИХ-д  хүргүүлсэн билээ. Улмаар уг хүсэлтийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо энэ долоо хоногт хуралдаж, түүний асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлээд буй. Тэгвэл уг асуудлаар Н.Номтойбаяр бүлгийн даргадаа  тайлбар бичиг хүргүүлсэн юм. Тайлбарт, “ Миний бие албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаар дамжуулан хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл байхгүй. Мөн иргэн Б-ийн ходоодноос олдсон дээжийг миний өрөөнөөс хурааж авсан архитай холбоотой эсэхийг шалгаж, хөдөлшгүй баримтаар худал мэдүүлэг өгсөн эсэхийг тогтоох цор ганц арга байгаа ба үүнийг шалгаж тогтооё гэж миний бие хүсэлт тавихад доод  шатны прокурор үндэслэлгүй тайлбар тавиад байгаа” гэжээ.