ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх талаар Ерөнхийлөгчид санал хүргүүлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-10

Дэлхийн дахинаа хурдацтай тархаж буй коронавирусийн  халдвараар  нас барсан хүний тоо  өдөрт 100 орчмоор нэмэгдэж байна. БНХАУ цагаан сарын  баяр тэмдэглэснээс  болж хүмүүс өвчлөх нь ихэссэнийг  тус улсын Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрөөд  байгаа. Харин өнгөрсөн амралтын  өдрүүдэд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл иргэн хүний хувьд Сар шинийн баярыг  тэмдэлэхгүй байх санал   гаргасан юм. Харин  өнөөдрийн Улсын онцгой  комиссын хуралдаанаар Д.Сарангэрэл сайдын  саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд  саналаа хүргүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, уг асуудлыг шийдэх эрх бүхий албан тушаалтан буюу Ерөнхийлөгчид танилцуулах нь зүйтэй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин үзлээ.