Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
Тэрбээр өмнө нь “Төрийн ажлаа өгөх цаг нь хараахан болоогүй байна. Наана нь хийж дуусгах ажлууд байна” гэдгийг тодотгож байсан юм. Тодруулбал, "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг дуусгах ёстой. Путин Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулна, дараа нь Ерөнхийлөгч ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, Энэтхэгийн айлчлалд бэлдэнэ зэрэг чухал ажлуудыг дуусгах ёстой. Үүний дараа би сонгуульдаа бэлдэж, ажлаа өгнө. Би нэр дэвших хүн шүү дээ, хувийн бэлтгэлдээ орно” хэмээн хэлж байв.
Тэгвэл дээрх төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгасан тул ийнхүү ажлаа өгч байгаа аж.