ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Сайханбилэг гадаадын иргэн болохоор иргэншил хүсчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-13

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдсан. Түүнийг 2014-2016 оны хооронд Ерөнхий сайдын алба хашиж байх хугацаандаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчиж байгуулсан хэмээн үзэж, прокурорын байгууллагаас дөрвөн хэрэгт буруутгаад буй.

Хамгийн сүүлд түүнийг гаднын улсаас иргэншил хүссэн тухай мэдээлэл гарсан билээ. Эл мэдээлэл үнэн эсэхийг өнөөдөр сэтгүүлчид ЕТГ-ын дарга З.Энхболдоос тодруулахад, “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэншил хүсээд гадаадын хуулийн компанид хандсан байна билээ. Элчин сайдын яаманд ч мэдэгдсэн. Тэр энд ирээд хуулийн байгууллагад шалгуулаад учраа олчих хэрэгтэй байгаа юм. Ч.Сайханчилэг ямар ч намын бодлогогүйгээр хувиараа ажилласан. Тэр 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд найр тавьж өгч Монгол Улсад давуу эрх эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярьсан юм.