ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН, МАХН хоёр хамтарч сонгуульд оролцох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-13

Өнөөдөр соошл орчинд АН-ын дарга С.Эрдэнэ болон Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр тэргүүтэй АН-ын гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нартай “Шангри-Ла” зочид буудалд уулзсан гэх бичлэг, зураг цацагдлаа.

Энэ талаар хоёр намаас аль нь ч албан ёсны мэдээлэл өгөөгүй ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой видео уулзалт хийж, мөн ирэх сонгуулиар хамтарч оролцохоор болсон гэх мэдээлэл байгаа юм. АН-ын тухайд МАХН-тай 2020 оны сонгуулиар эвсэл болж оролцох нь Монгол Ардын намын саналыг хуваах боломж хэмээн харж байгаа нь худлаа биш.

Түүнчлэн, Ардчилсан намаас гал тасалсан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан “ШИНЭ” намыг МАН-ын дарга У.Хүрэлсүх “усалж”, Ардчилсан намын саналыг хуваахаар оролдож буй нь тодорхой болсон учраас хариу арга хэмжээ авахаар шийдсэн нь энэ бололтой.