ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

60 орчим сая төгрөгийн авлига авч байгаад баригджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-25

Т.Эрдэнэтуяаг өнгөрөгч баасан гараг буюу энэ сарын 22-ны өдөр баривчилсан гэнэ.  Тэрбээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга  ажилладаг бөгөөд ихээхэн хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан байна. Т.Эрдэнэтуяа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгож, 60 сая орчим төгрөг авсан хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.  АТГ-аас тодруулахад “Ийм хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа нь үнэн” мэдээллийг өгсөн юм.