ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайд уриалга гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-15

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нийт эцэг, эхчүүдэд хандаж уриалга гаргалаа. Тус урилгад “ Иргэн та яг одоо гэр орныхоо аюулгүй байдалд хяналт тавьж, ил цахилгааны утас, халуун, тогоо бусад бэртэж гэмтээх ямар нэгэн зүйлсийг гэр орондоо үзэж хянаж аюулгүй болгохыг уриалж байна. Хүүхдэд эрүүл аюулгүй, баталгаат хүнсээр хангадаг тохь тухтай орчныг бүрдүүлэхийг байгууллага аж ахуй нэгжүүдээс уриалж байна” хэмээжээ.