ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ:Эрх мэдэлтнүүдийн эхнэр,  хүүхдийг гадаадаас  авчирсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-19

УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Зөвлөлийн дарга Д.ЭрдэнэбатБид 200 мянган ажлын байраа алдах эрсдэл үүслээ. Улсын төвийн орлого  их наяд төгрөгөөр тасалдсан. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 21 сая ам.доллараар тасалдах нөхцөл үүсжээ. Экспорт, импортын аль аль нь өмнөх оноос буурчээ. Иймд бид улсын төсвийг  тодотгох зайлшгүй шаардлагатай. АН дараах шаардлагыг хүргүүлж байна.Тухайлбал, төсвийн тодотгол зайлшгүй хийх. нүүрс, зэсийн үнэ буурлаа. Их наяд төгрөгийн Эрсдэлийн сан байгуулах, ААН-үүдийн зээлийн хүүг бууруулах. Хэрэглээний зээлийн төлөлтийг царцаасан нь зайлшгүй авах арга хэмжээ юм. Гэхдээ энэ нь ААН-үүдэд хамаарахгүй. УОК ажиллаж байна. Гэвч комиссын эрх мэдэл дутагдах олон асуудал үүсдэг. Иймд Ерөнхий сайд энэ комиссыг ахлах нь зөв. УИХ-ын хаврын чуулган ирэх сард хуралдана. Нэн тэргүүнд  дээрх саналуудыг хэлэлцэхийг хүсэж байна" гэлээ.  

Мөн    АН-ын дарга С.ЭрдэнэХөл хорионы улмаас олон ААН хаалгаа барихад хүрсэн. АН өнөөдрийг хүртэл байр суурь илэрхийлээгүй. Гэвч гаднаас энэ халдварыг зөөвөрлөн оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж бйна. Иргэдийнхээ амь насыг батлах нь төр засгийн үүрэг. Гэвч эрх баригчид үүнд бэлэн байна уу. Тэд онгоцоор ирж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн чадсан уу. Эргэлзээтэй олон мэдээлэл ирж байгаад маш их харамсаж байна. Энэ халдварыг нэг л хүн авсан бол тогтоон барих боломжгүй. Халдвар авсан ч хөнгөн өвчилсөн хүнийг эмнэлэгт хүлээн авах боломжгүйг салбарын сайд нь хэллээ. Эрх мэдэлтнүүдийн эхнэр,  хүүхдийг гаднаас авчрах нэрээр нийт иргэдээ эрсдэлд оруулж байна. Хариуцлага ярих цаг болсон” гэсэн юм