ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН Бага хурлаа энэ сарын 23-нд хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-19

МАН Бага хурлаа энэ сарын 23-нд хийхээр болжээ. Тэд хурлаа онлайнаар хийх аж. Хурлаар мөрийн хөтөлбөр  болон намын дотоод асуудлыг хэлэлцэх юм байна. Тус шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан бөгөөд ирэх сарын дундуур гэхэд  нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах учиртай. МАН-ын Бага хурал нийт 396 гишүүнтэй бөгөөд хурлаараа мөрийн хөтөлбөрөө баталж, аудитаар хянуулахын зэрэгцээ СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх ажээ.