ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улсын онцгой комисс сургууль цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх асуудлаар хуралдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-20

Улсын онцгой өнөөдөр 14:00 цагаас хуралдах тов гаргажээ. Боловсролын сайд Ё. Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх асуудлыг судалсны эцэст Улсын онцгой комисст саналаа оруулна гэж байсан юм. Харин ЭМЯ-аас сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах нь зүйтээ гэж өчигдэр мэдэгдсэн билээ. Энэ дагуу Улсын онцгой комиссоос уг асуудлыг хэлэлцэхээр болжээ. Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргаад байгаа билээ.