ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ҮАБЗ  хуралдлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-22

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өнөөдөр  үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  хуралдсан байна. Хуралдаанаар  коронавирусийн  Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдсөн аж. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар  ээлжит бусаар хуралдаж  байна.