ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Хятад дэлхий нийттэй хамт халдварт өвчний тархалттай тэмцэнэ”

O.Admin
2020-03-25

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй

Коронавирус (COVID-19)-ийн тархалт гарсны дараа Хятадын бүх ард түмэн Ши Жиньпин дарга төвтэй ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлага дор хүн хүчээ нэгтгэж хамгийн хатуу, хамгийн цогц, хамгийн бүрэн төгс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шийдэмгий хэрэгжүүлж, халдварын тархалттай тэмцэхээр бүх хүчээ дайчилсан. Ши Жиньпин дарга тархалтын нөхцөл байдлын талаар байнгын анхаарал хандуулж, зохион байгуулалтыг гардан удирдаж, ард түмний амь нас, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавих тодорхой шаардлагыг тавьж, “халдвар авсан өвчтөнийг эмчлэхэд бүх хүчээ дайчилж, бүх халдвартай тохиолдлыг илрүүлж цаг алдалгүй эмчлэх, эмчилгээний зардлаас болж өвчтөний эмчилгээг цаг алдуулж хэрхэвч болохгүй”-г онцлон тэмдэглэсэн.Улсаас хэвийн горимыг эвдэж цуврал арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, улсаас олон арван юанийн төсвийг тусгайлан баталж эмчилгээнд зориулсан. Оношилгоон эмчилгээнд хэрэглэх эмийг түр хугацаанд эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээнд оруулсан. Хубэй муж болон бусад халдварласан өвчтөн ихтэй орон нутагт “эмнэлэг санхүүгийн бүртгэл хийж, эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан төлөх” зэрэг арга хэмжээ авч, нэг ч өвчтөн эмнэлгийн төлбөрийн улмаас эмчилгээ хийлгэхэд хүндрэл үүсэхгүй байх, нэг ч эмнэлэг санхүүгийн улмаас аврах, эмчлэхэд хүндрэл үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. 

Орон даяар нийт 330 гаруй эмнэлгийн тусламжийн баг, 41600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдварын голомтод ажиллаж, 19 муж Хубэй мужид тусламж үзүүлж, бүх төрлийн эд материалын хэрэгцээг хангаж өгсөн юм. Ши Жиньпин дарга Бээжингийн халдварын тархалттай тэмцэх ажилтай нарийвчлан  танилцаж, өөрийн биеэр Ухань хотод очиж ажилласан нь бүх Хятадын ард түмэнд томоохон урам зориг өгсөн төдийгүй дэлхий нийтэд Хятад улс халдварын тархалтыг дарж чадна гэсэн итгэлийг өгсөн билээ. 

Бүх ард түмний эв нэгдэл, хамтын тэмцлийн үр дүнд Хятадад тархалттай нөхцөл байдал сайн хандлагатай байна. Одоогоор коронавирусийн халдвараар өвчлөгсдөөс эдгэрч эмнэлгээс гарсан өвчтөний тоо 70000 даваад байгаа юм. Хятад улсад дотоодоо бүртгэгдэх шинэ тохиолдол хэдэн өдөр дараалан гараагүй байгаа бөгөөд тархалтын оргил үе өнгөрч, байдал сайнаар эргэж байна. Одоо Хятад улс тархалттай тэмцэхийн зэрэгцээ нийгэм эдийн засгийн хөгжлийг сэргээж байгаа бөгөөд Хятадад аж үйлдвэрүүд дэс дараатай, тогтвортойгоор үйлдвэрлэлээ эхлүүлж, коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөл­лийг хамгийн бага байл­гахаар хичээж байна. Хятад улс тархалтыг дарах бүрэн итгэл, чадвар, мэдлэг ойл­голттой.  Чинээлэг нийг­мийг иж бүрнээр байгуулах агуу их зорилтоо биелүүлэх болно. 

Ши Жиньпин дарга халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг. Тэрбээр хүн төрөлхтөн бол нэг хувь заяатай хамтын нийгэмлэг бөгөөд бүх улс орны ард түмний эрүүл мэндэд заналхийлж буй халдварт өвчнийг дарахад эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах нь хамгийн хүчтэй зэвсэг хэмээн онцолсон. Иймээс Хятад улс коронавирусийн тархалттай тэмцэх явцдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг хэмээх үзэл санааг ямагт баримталж, нээлттэй, ил тод, өндөр хариуцлагатай хандлагыг баримталж, Хятадын ард түмнийхээ амь нас, эрүүл мэндэд хариуцлагатай хандахын сацуу даян дэлхий халдварын тархалттай тэмцэх ажилд хариуцлагатай оролцсоор ирсэн. Хятад улс коронавирусийн генийн дарааллыг хамгийн хурднаар тогтоож дэлхий нийтэд энэ мэдээллээ хуваалцан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын нийгэмтэй нягт харилцаа, зохицуулалттай хамтран ажиллаж байна. Тархалтаас урьдчилан сэргийлэх турш­ла­гаа бүх улс орнуудтай хуваал­цаж, тархалттай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өрнуулж байгаа. Хятадын ард түмэн асар их төлөөс, золиос гаргаж халдвар гадагш тархахыг дээд хэмжээгээрээ хязгаарласан. Үүгээрээ дэлхий нийтэд цаг хугацааг хожиж өгснөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын нийгэмд өндрөөр үнэлэгдсэн.

Дэлхийн олон газарт коронавирус тархсан өнөө­гийн нөхцөл байдалтай холбогдуулан, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах эрхэм чухал амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, дэлхийн улс орнуудтай хамтран, гар гараасаа барилцан халдварт өвчинтэй тэмцэж, бүх чадлаараа олон улсад тусалж, хариулж байна. Хятад улс хөгжиж буй орнуудад халдварт өвчинтэй тэмцэх чадвараа сайжруулахад нь туслах зорилгоор ДЭМБ-д 20 сая ам.долларын хандив өгсөн. Пакистан, Япон, Солонгос, Иран, Африкийн холбоо болон Серби зэрэг 80 улс орон, бүс нутагт эмчилгээний эд материалын тусламж үзүүллээ. Иран, Ирак, Итали зэрэг улсуудад эмнэлгийн мэргэжилтний багийг томилж, Хятадын талын хамгийн шинэ эмчилгээний удирдамжийг зуу гаруй улс оронтой хуваалцаж, өвчтөн эмчлэх оронтод ажиллаж байсан хятад эмч мэргэжилтнүүд олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, гадаадын мэргэжил нэгтнүүдтэйгээ олон удаа цахим хурал хийж, туршлагаа хуваалцаж байна.

Хятад улс халдварт өвчинтэй эрс тэмцэж байгаа чухал үед, Америк зэрэг зарим улс орнууд, улс төрчид халдварт өвчин дэгдсэн бурууг шалтгаангүйгээр Хятад улсад тохож, вирусийг ашиглан Хятад улсын нэр хүндийг сэвтээж, тэр ч байтугай Хятад улсын сонгосон хөгжлийн зам, тогтолцоог дайран гутааж, халдварт өвчнийг ашиглан Хятад улсад дарамт шахалт үзүүлэхийг оролдож байгаа нь харамсалтай. Халдварт өвчин тархсан энэ үед гүтгэж гүжирдэх нь вирусээс илүү аюултай гэдгийг онцолмоор байна. Хятад улсын дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөө гаргасан золиос, хувь нэмрийг дэлхийн нийт харж байгаа. Цөөн хэдэн хүмүүсийн Хятад улсыг гутаах гэсэн оролдлого амжилт олохгүй, дэмжигдэхгүй, зөвхөн бусдад болон өөрт нь хохиролтой юм. 

Хятад, Монгол хоёр орон уул усаар холбогдсон найрсаг хөршүүд төдийгүй зовлон жаргал нэгтэй үнэнч нөхөд билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга халдварт өвчин дэгдсэнээс хойш Хятад улсад айлчлал хийсэн анхны гадаад улсын төрийн тэргүүн болж Хятадын талд эмгэнэл, дэмжлэг илэрхийлж, гучин мянган толгой хонь бэлэглэсэн явдлыг бид мартахгүй. Монгол Улсын бүхий л салбарынхан мөнхийн хөршийнхөө төлөө, Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэхэд хандав тусламжаа идэвхтэй илгээж, халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлснийг ч бид мартахгүй. Халаасны мөнгөө хандивласан бяцхан Монгол охин Мишюэ (Мишээл), салхи цаснаар ЭСЯ-ыг зорин ирж хандив өргөсөн буурал эмээ, Хятад улсыг дэмжиж зоригжуулсан дуу хөгжим, дохионы хэл дээрх бичлэг зэргийг бид мартахгүй... Монголчууд “Хүнд үед чамд тусалж байгаа хүн баян биш байж болох ч анд чинь байдаг” хэмээн ярьдаг. Монголын талын эдгээр үнэт дэмжлэг, тусламж, Монголын ард түмнээс ирсэн үнэнч сэтгэл, нөхөрлөл Хятад улсад өргөн дэлгэр тархаж, Хятадын ард түмний сэтгэлийн гүнд хүрлээ. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Монгол нөхөддөө дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийх үеэрээ, Хятадын тал үнэнч нөхдөө мартахгүй, цаа­шид ч мөн Монгол Улс болон дэлхийн улс орнуудтай хам­тын ажиллагаагаа нэмэг­­дүүлж, халдварт өвч­­ний эсрэг хамтран үр дүн­тэй тэмцэх болно гэсэн би­лээ. Саяхан, Монгол Улсад корона­вирусийн импорт­логдсон халд­вар илэрлээ. Үүнд үй тү­мэн Хятад ард түмний сэт­гэл зовниж, Хятадын интернет хэрэглэгчид Монгол Улсын төлөө залбирч байна. Хятадын Засгийн газар болон ард иргэд олон хэл­бэрээр Монгол Улсын халдварт өвчинтэй тэмцэх тэмцлийг дэмжиж байна. Хятадын талаас Монголын талд үзүүлж буй анхны багц оношлуур, хамгаалалтын хувцас, амны хаалт зэрэг эмнэлгийн хэрэгслүүд удахгүй Монгол Улсад хүрэх бөгөөд үүний дараах эд материалын тусламжууд мөн бүрдэх шатандаа явж байгаа. 

БНХАУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хороо Монгол Улсын ЭМЯ-тай хамтран гуравдугаар сарын 18-ны өдөр эмч мэргэжилтнүүдийн видео хурал зохион бай­гуулж, Хятадын талын мэргэ­­жилт­­нүүд Монголын мэр­гэ­жил нэгт нөхдөд Хятадын талын хамгийн шинэ эмчилгээний арга болон зохих туршлагуудыг нарийвч­лан танилцуулж, хуралд оролцогчид дэлгэ­цээр дамжуулан бие бие­дээ анхаарал хандуулж, зориг­жуулж байлаа. Хурал өндөр­лөх үед халуун дотно алга ташилт нижигнэсэн. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд хоёр орны эрүүл мэндийн салбарынхан хүчин чармайлтаа нэгтгэж, мөр зэрэгцэн тэмцэж байгааг хараад сэтгэл минь догдлолоор дүүрсэн юм. Яг л Ши Жиньпин даргын хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын нийгэмлэг хэмээн хэлсэнчлэн энэхүү халдварт өвчин биднийг жаргал зовлон нэгтэй, хувь заяагаар холбоотой гэдгийг баталлаа. Миний бие улс орнуудын хамтын хичээл зүтгэлээр, хүн төрөлхтөн түргэн хугацаанд халдварт өвчинтэй тэмцэх тулаанд ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хятад, Монголын харилцаа болон хоёр орны ард түмний найрамдал халдварт өвчний сорилтыг даван туулж, улам илүү бат бэх болох болно.