ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд 15.00 цагаас мэдээлэл хийнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-27

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр өглөө хуралдаж эхэлсэн билээ. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн, мөн мэдээлэл өгөх эсэх нь тодорхой бус байсан юм.

Тэгвэл хуралдаанаар эдийн засагт үүсч буй бодит нөхцөл байдал, тэндээс гарах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн бололтой. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15.00 цагаас олон нийтэд болон аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргаж, үг хэлэхээр болжээ.

Мэдээлэл сэтгүүлчдэд нээлттэй бөгөөд шууд дамжуулна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Бид мэдээллийг уншигчиддаа илүү дэлгэрэнгүй хүргэх болно. Монгол Улс нь эдийн засгийн бодит байдлаа үнэлж, дүгнэж асуудлаа шийдэхгүй бол энэ жилийн төгсгөлд 250 мянган хүн ажилгүй болно гэдгийг мэргэжлийн холбоодоос сануулжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч өчигдөр төсөвт тодотгол хийх, УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, хэмнэсэн зардлаараа эдийн засгаа тэтгэх зэргээр учирч буй эдийн засгийн эрсдлийг даван туулах талаар уриалга гаргасан юм.