ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хиамнаас нь бээлий гарсан "Монвурст" компанийг 3.000.000 төгрөгөөр торголоо

O.Admin
2020-03-27

"Хиаман дотроос бээлий гарч ирсэн" гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Монвурст" ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж.

Улмаар гарсан зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч биелэлтэд хяналт тавьж ажиллаж байгаа гэлээ. "Монвурст" компанийн хиамнаас бээлий гарсан талаар иргэн анхлан тус компанид мэдэгдэхэд, "Мэдээллээ өгчих, 300 мянган төгрөг өгье" гэх мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг үл тоосон үйлдэл гаргасан талаар ч өчигдөр сайтууд мэдээлсэн юм.