ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах талаар санал солилцов

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-31

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID-19 цар тахалтай амжилттай тэмцэж, тархалтыг багасгаж чадсанд баяр хүргэхийн сацуу Ухань хотод суралцаж байсан монгол оюутнуудыг эх орондоо ирэхэд нь дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

Элчин сайд ЦайВэньруй "Манайулс COVID-19 цар тахлыг сөрөн зогсоход Монгол Улсын Засгийн газар, түүний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамт олон дэмжлэг үзүүлсэн нь биднийг зоригжуулж, урам өгсөн" гэлээ.

Талууд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулсан Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид санамж бичгийн хугацааг дахин таван жилээр сунгах боломжийн талаар санал солилцсон юм.

Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 оны аравдугаар сард БНХАУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд яригдсан зарим асуудлыг тухайлбал, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг шинэ Элчин сайдаа схүсэв.