ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполд ханджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг баривчлах тогтоол гарсан гэх мэдээлэл байгаа билээ. Энэ талаар шүүхээс тодруулахад "Шүүхэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг баривчлах тогтоол гараагүй. Хуулийн дагуу баривчлах тогтоолыг шүүхээс гаргадаг” гэлээ. Түүнчлэн түүнийг тусгай үүргийн нислэгээр ирэх тухайд нэрсийн жагсаалтад мэдээлэл нь олдоогүй байна.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж, худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийх боломжгүй болсон. Тиймээс АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улс Интерполын Үндэсний төв товчоонд хандсан аж.