ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын хаврын ээлжит  чуулган өнөөдөр 11:00 цагт нээлтээ хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-06

УИХ-ын хаврын ээлжит  чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор чуулганы хуралдааныг цахимаар хийхээр болсон билээ. УИХ-ын чуулганы таван танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд 11:00 цагаас нээлтийг УИХ-ын дарга хийж гишүүн бүрийг iPad-тай болгож, дата симээр хангаж байгаа юм байна. Түүнчлэн УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан журам гаргасан бөгөөд түр цэг байгуулсан юм.

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлууд

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 

17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18/Бусад асуудал