ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг бууруулах нэн шаардлагатай байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр НӨАТ-ыг бууруулахыг шаардлаа.

Энэ тухай хэлэхдээ, “Миний бие өнгөрсөн НӨАТ-ыг 10 байсныг 5 хувь болгох саналыг өргөн барьсан. Эцсийн татвар төлөгч нь иргэд байдаг. Дэлгүүрээс худалдан авалт хийж буй иргэд НӨАТ төлөгч юм.

Энэ НӨАТ-ын 10 хувийн татвар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн, үүргээ биелүүлсэн. Энэ татвар эдийн засагт хүндрэл учраагүй байхад аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан. Энэ үед НӨАТ-ын 10 хувийг буулгаж 5 хувь болгох нэн шаардлагатай байна.

Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого байхгүй болж байсан. ААН-үүд ажилчдаа цомхотгож байна. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ миний энэ саналыг дэмжсэн. Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс аваад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Хуульд өөрчлөлт оруулж НӨАТ-ыг бууруулах нэн шаардлагатай” гэлээ.