ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганыг цахимаар хуралдуулах дэгийн тухай хуулийг хэлэлцэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

 

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэх юм.

Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулах дэгийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Харин Төсвийн байнгын хороо “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Мөн байнгын хороо Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол, Франц улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх юм байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.