ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Ганхуяг: Нэр дэвшигчдээсээ татаж байгаа 100 сая төгрөг бол 60 тэрбумаас том асуудал

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

МАН-ын бага хурлын гишүүн, “Хера Холдинг” группийн Ерөнхийлөгч Х.Ганхуяг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон тус намын санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Өнгөрсөн долоо хоног /2020.04.02/-т надад бор дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Уг захидлыг АН-ын гишүүд над руу явуулсан гэж бодож байгаа. Мөн уг захидалд АН-ын гишүүд хэмээн бичсэн байсны зэрэгцээ захидалд 181 хүний нэрсийн жагсаалт байсан.

Тус захидлыг уншиж өгье.

“Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээсээ нэхэж буй 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбум төгрөгийн схемээс ч илүү хор хөнөөлтэй, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого мөн. Өнөөдөр АН-аас нэр дэвшихийн тулд  100 сая төгрөгөө төлсөн 200 гаруй хүн байна. Тэр хүмүүсийн дунд жирийн ардын хүүхэд байхгүй. Харин улстөрчдийн хүүхдүүд, цөөн хэдэн олигархийн хамаатан саднууд байгаа.

АН-ын дарга С.Эрдэнийн үед жирийн гишүүд нь байнгын дарамтад байх болсон. Ална, тална, шулна гэсэн заналхийллийг байнга хийж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах болсон. Тиймээс АН толгойноосоо эхлэн өөрчлөгдөх цаг болсныг АН-ын жирийн гишүүдээс шаардаж байна” гэсэн байна.

Би үүнийг бодохдоо, АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхэж байгаа нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль бусад хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Үндсэн хуульд иргэний сонгох, сонгогдох эрхийг хөрөнгө мөнгөөр ялгаварлахыг хориглоно, Эрүүгийн хуульд сонгох, сонгогдох эрхийг хясан боосон бол хариуцлага ногдуулна гэсэн заалт байдаг.Тиймээс би С.Эрдэнэ даргад 24 цагийн хугацаатай шаардлага хүргүүлж байна. АН-д нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгийн дэнчин төлсөн иргэдийн нэрсийг ил болгоно уу. Хоёрдугаарт тухайн мөнгийг хүлээн авсан дансны жагсаалтаа ил болгоно уу. С.Эрдэнэ даргын нэр дэвшигчдээсээ татаж байгаа 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбумаас огт дутахгүй төрийн эрхийг хууль бусаар гэсэн оролдлого мөн гэсэн юм.

Нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгөө өнгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хүргэж байна.