ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар  өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудал зэргийг хэлэлцэх аж.

Мөн Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл, “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай, Музейн тухай хуулийн төсөл, “Тавантолгой”-н цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай зэрэг арав гаруй асуудлыг хэлэлцэх юм байна.