ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖИЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Б.ГАНЗОРИГ
2020-04-20

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 113 дугаар тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ийг шинэчлэн баталсан билээ. Тэгвэл энэхүү журмын дагуу хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг өнөөдрөөс /2020.04.20/ орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.