ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Чимиддорж, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ҮБХ-ноос хасчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-28

АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, ҮБХ-ны гишүүн Үндсэн дүрмийг зөрчсөн гэж үзсэн аж. Тиймээс энэхүү шийдвэрийн дагуу М.Чимиддорж, Д.Мөнх-Эрдэнэ нарыг АН-ы ҮБХ-ны гишүүний сонгуульт албан тушаалаас огцруулах удирдлагын шийдвэр гарсан байна. Уг шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүд даалгажээ.