ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-05

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хуралдаанаар өнөөдөр “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзлийг хэлэлцэнэ.

Мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах бөгөөд Өргөдлийн байнгын хорооны 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох, Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15:00 цагаас эхэлнэ. Тус байнгын хороогоор Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.