ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-15

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/, Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг, Баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсоно, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.