ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг нэрлэжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-15

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы хуралдааныг хаалаа. Өөрөөр хэлбэл, долоо дахь удаагийн парламент хамгийн отгон чуулганаа хийлээ. Энэ үеэр 2016-2020 оны парламентын Монгол төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг нэрлэсэн билээ.

Тухайлбал, Монголын төрийн ой санамж, шударга ёсны төлөө зүтгэж, Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр нэрлэсэн юм. Мөн УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр Я.Санжмятав, Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодруулжээ.