ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Гарамжав: Би нэрээ татсан, дэвшихгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-16

МАН Бага хурлаа өнөөдөр хийж байгаа билээ. Хуралдаанаар УИХ-д хэн, хэнийг нэр дэвших вэ гэдгээ өнөөдөр албан ёсоор тодруулах учиртай. Түүнчлэн намын даргын тавьсан гурван шаардлагыг хангасан улстөрчдийг энэ удаад нэр дэвшүүлнэ, дэмжинэ гэдэг бодлогыг эрх баригч нам барьж байгаа юм. Тэгвэл зарим улстөрчдийн зүгээс сайн дураараа нэрээ татсан гэдэг мэдээлэл байгаа. Тухайлбал, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар саналаараа татгалзаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Би бусад хүмүүст боломж олгох байгаа. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, нэрээ татсан” гэв.