Улстөрийн нам эвсэлүүд өчигдөр нэр дэвшигчээ албан ёсоор тодруулж, СЕХ-нд нэрсийг нь хүргүүллээ. Тухайлбал,” ШИНЭ” эвсэл буюу “Шинэ нам”, “Бүгд найрамдах нам”, “Үнэн ба зөв нам”, “Монгол Үндэсний Ардчилсан нам” –аас хэн, хэн УИХ-д нэр дэвшихээр болсон бэ гэдэг мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, “Шинэ” намын дарга Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Харин УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу төрсөн нутаг Завхан аймагтаа нэр дэвших аж. Түүний төрсөн дүү Ш.Батсамбуу Ж.Батзандантай хамт Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Тэд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Завхан аймагт хоёулаа нэр дэвшиж, нутгийн иргэдэд ад үзэгдэж байсан удаатай. Харин энэ удаад тэд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг бараадаж, “Шинэ” эвсэлийн туган доор УИХ-ын сонгуульд хүч үзэхээр болсон байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болсон бөгөөд БНН-ын дарга Б.Жаргалсайхан Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр болсон байна.
|
Архангай |
3 |
Д.Ариунжаргал, Дансранбавуу, Ц.Баярхүү |
|
Баян-Өлгий |
3 |
Х.Данибал, М.Туледин, Х.Нямхүү |
|
Баянхонгор |
3 |
М.Цэнджав, Ганзориг, О.Батсүх |
|
Булган |
1 |
Мэндээ |
|
Говь-Алтай |
2 |
Эрдэнэтуяа, Чулуунжав |
|
Дундговь, Говьсүмбэр: |
2 |
О.Ганбат. О.Эрдэнэтөгс |
|
Дорноговь |
2 |
Ц.Гантулга, Д.Эрдэнэбат |
|
Дорнод |
2 |
Одмандах, Отгонбаатар |
|
Завхан |
2 |
Ш.Сайхансамбуу, О.Дорждавга |
|
Өвөрхангай |
3 |
А.Отгонбаатар, Батболд, Дорж |
|
Өмнөговь |
2 |
Ц.Баттүвшин, Ц.Бээжин |
|
Сүхбаатар |
2 |
А.Төмөр-Очир, Н.Лхагвасүрэн |
|
Сэлэнгэ |
3 |
Баттулга, Р.Цог |
|
Төв |
3 |
А.Батсүх, Цундуйдорж, Алтантуяа |
|
Увс |
3 |
Буянжаргал, А.Чинбат, Г.Нямсүрэн |
|
Ховд |
3 |
Билгүүн, Ч.Гантулга, А.Баасандэмбэрэл |
|
Хөвсгөл |
3 |
Л.Доржпалам, Ш.Оюумаа, Э.Батхишиг |
|
Хэнтий |
3 |
Д.Баатаржав, Д.Нарантуяа, Д.Одгэрэл |
|
Орхон |
3 |
О.Батмөнх, Д.Мөнтуяа, Д.Түмэнжаргал |
|
Дархан-Уул |
3 |
Эрдэнэтбат, Төгсжаргал, Нямбаяр |
|
Багахангай, Налайх, Багануур |
2 |
Б.Гантулга, Д.Оюунчимэг |
|
Баянзүрх дүүрэг 22-р тойрог |
2 |
С.Амарсайхан, Х.Батсуурь |
|
Баянзүрх дүүргийн 23-р тойрог |
3 |
Ж.Батзандан, Ш.Батсамбуу, Ц.Баттуяа |
|
Сүхбаатар дүүрэг |
3 |
Б.Мөнхжаргал, Ч.Шүрэнцэцэг, Ц.Энхбат |
|
Чингэлтэй |
3 |
Д.Жаргалсайхан, Ш.Нанжид, Р.Ууганбаатар |
|
Баянгол |
3 |
Б.Жаргалсайхан, Б.Зоригоо, Ц.Солонго |
|
Сонгинохайрхан дүүрэг 27-р тойрог |
2 |
Оюунцэцэг, Саранцэцэг |
|
Сонгинохайран дүүрэг 28-р тойрог |
3 |
Д.Энхсайхан, Б.Цогтгэрэл, Д.Батбаяр |
|
Хан-Уул |
3 |
Лу.Болд, Э,Түвшин, Л.Ариунаа |
