ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

342 нэр дэвшигч ХОМ-гээ баталгаажуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-19

УИХ-ын сонгуульд нам, эвсэл, иргэдээс нэр дэвших эрхээ авсан горилогчид АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуультай. АТГ-т ХОМ бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 19 буюу өнөөдрийн 00.00 цагаар дуусгавар болно. Ингэснээр ХОМ-ийг бүртгэх цахим систем автоматаар хаагдахыг АТГ-аас анхааруулж байна. Одоогийн байдлаар 10.00 цагийн байдлаар 670 нэр дэвшигч ХОМ бүртгүүлэх цахим эрхээ үүсгэснээс 342 нь баталгаажуулжээ.