ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цар тахлын үед иргэдээ дэмжих багц арга хэмжээг хэрэгжүүлсээр байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-21

Коронавирусийн цар тахлын үед У.Хүрэлсүхийн Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Тодруулбал, энэ сарын 18, 19-ны өдрүүдэд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг хоёр, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр тус, тус нэмэгдүүлж, нийтдээ 306.143 иргэнд олголоо.

Сангийн яамны баг хамт олон тэр дундаа Сайд Ч.Хүрэлбаатар, Дэд сайд Х.Булгантуяа нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гар нийлэн ажиллаж, төсвийн үргүй зардлыг хэмнэж чадав.

Мөн төсөвт нэг ч удаа тодотгол хийгээгүй бөгөөд энэ удаад ч иргэддээ шаардлагатай санхүүжилтийг тэд төсвөө тодотгохгүйгээр бүрдүүлж чаджээ.  Өнөөдөр 1,144,630 хүүхэд, багачуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлэв.