ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СЕХ-нд 13 нам, дөрвөн эвсэл, 137 бие даагч баримт бичгээ өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-22

Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ энэ сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дуусчээ. Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 137 бие даагч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн бөгөөд хуулийн хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ажээ. Б.Пүрэвжав