ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СЕХ нэр дэвшигчдэд үнэмлэх олгож байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-02

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Өнөөдөр улс төрийн нам, эвсэл, бие даагчид СЕХ-ноос албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сурталчилгаа албан ёсоор эхлэх аж.

Тухайлбал, СЕХ өглөө 08.00 цагаас 18.00 цаг хүртэл 210 гаруй бие даагчийн үнэмлэхийг олгох бол 09.00 цагаас эхлэн 30, 30 минутын зайтай улс төрийн нам, эвсэлд үнэмлэх олгох ажлыг зохион байгуулах аж.

Ардчилсан намын нэр дэвшигчид 12.30 цагаас үнэмлэхээ гардаж авсны дараа, 13.00 цагаас сурталчилгааны нээлтээ хийнэ гэсэн зар тараасан бол хамгийн анхны нээлтийг “Зөв хүн электорат” эвсэл болон, “ШИНЭ” эвсэл тус тус сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ хийж байна.