ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болголоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-03

Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн санд байршуулжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын  цахим системд анх удаа бүртгүүлсэн.

Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын байдалтай танилцах, улмаар олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой юм.

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогогын мэдүүлэгтэй ЭНД дарж танилцана уу.