ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Галиндэв: Санал тооллогод хөндлөнгийн нөлөө орсон

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-29

УИХ-ын 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие нэр дэвшигч П.Галиндэв сонгуулийн үеэр гарсан алдаа, дутагдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Намайг дэмжиж 26 мянган орчим санал өгсөн Баянголчууддаа баярлалаа. Нийт дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна. 2020 УИХ-ын сонгуулийн үеэр алдаа дутагдал, луйврын шинжтэй асуудлууд гарсан, илэрсэн гэдгийг олон нийтэд мэдэж байгаа энэ талаар өөрийн байр сууриа хүргэж байна. Тухайлбал,  системд  илэрсэн алдаа гэж бий.  Бүх тойргийн мэдээ мэдээлэл ил тод биш байсан. Бусад орнуудад сонгуулийн ерөнхий хорооны вэб сайтаар дамжуулаад, ил тод явагддаг. Саналын харьцаа болон аль нэр дэвшигч ямар тойрогт тэргүүлж байна вэ гэдэг нь ил тод харагддаг. Гэтэл манайд  энэ сарын 24-ний орой өгсөн дэлгэцийн мэдээлэл шууд дамжуулагдаагүй. Дундаа засвар орсон. Хөндлөнгийн нөлөө орсон гэдгийг олон нийт олж харсан байгаа. Мөн систем бүрэн автомат биш байсан нь ил болсон. Уг нь хар машинаас гарсан нууцлалын зэрэгтэй мэдээлэл шууд дамжигдан олон нийтэд харагдаж байх ёстой. Гэтэл хамгаалалтын файл нь excel болон энгийн хэрэглээний программ руу хөрвөж, дэлгэц рүү гарч байсан. Дэлгэц бол бүхэлдээ мэдээлэл нь худлаа гэдэг нь нотлогдсон. Хөндлөнгийн нөлөө орсон гэх хардлага төрж байгаа юм. Энэ үеэр нэр дэвшигчийн нэр буруу гарах, саналын тооллого цэг, таслалтай байх зэрэг алдаанууд гарч байсан. Миний нэр хүртэл нэрсийн жагсаалтаас алга болсон удаа бий. Энэ нь мэдээллийн аюулгүй байдал алдагдсан гэсэн үг. Мэргэжлийн хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нөлөөлсөн учраас бүхэлдээ сонгуулийн үйл ажиллагаа нь хөндлөнгийн нөлөө орж, будлиан үүсэх нөхцөл бүрдсэн. Мөн Энэ сарын 24-ний 22:00 цагт санал хураалтын үйл ажиллагаа дуусаж, билл хуудас хэвлэгдэж гарч ирж байгаа. Гэтэл аль үдээс хойш хар машин руу модем холбож эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Ингэснээр хар машин сүлжээнд буюу интернетэд холбогдоно гэсэн үг. Тэгэхээр энэ үед хэн тэргүүлж, хэн ялагдаж байгааг мэдэх үндэслэл бүрэн байгаа. Энэ бол хардах үндэслэл нь болж байна” гэсэн юм.

Ингээд санал хураах үеэр гарсан дараах алдаануудыг хүргэж байна.

1.Системийн дэд бүтэц,  үйл ажиллагаа доторх эх кодын мэдээлэл хаалттай учир сүүлийн нэгтгэлийн дүнг ямар аргаар гаргаж ирсэнд эргэлзэх шалтгаан үүссэн.

2.Үндэслэл МАБ –ын үндсэн зарчим болох мэдээллийн бүрэн бүтэн болон халдашгүй байдал зөрчигдсөн нь excel файлаар мэдээллээ уншиж, байгаагаар нотлогдож байна.

3.Мэдээллийн аюулгүй байдлын хяналт нь хүний бус олон улсын стандартын дагуу технологи болон программ хангамжийн үйл ажиллагааны тайлан ил тод хүртээмжтэй байх зарчмыг алдсан.

4.Саналын хуудсыг давхар олгосон гэдэг мэдээлэл байгаа. Гадаадад байгаа иргэдийн саналыг өгүүлсэн гэдэг хардалт байгаа. Хурууны тэмдэглэгээ хийгээгүй. Мөн нас барсан болон санал өгөхөөр очоогүй иргэдийн өмнөөс саналыг нь өгүүлсэн байх магадлалтай.

5.Нэг хүн олон газар санал өгсөн байх магадлалтай.