ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний 25 хүнээс “Сovid-19” илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-18

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр нийт 555 хүнд шинэ коронавирусийн шинжилгээ хийхэд 530-д илрээгүй. Харин 25 хүний сорьцод илэрсэн. Тэд Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний 25 дайчдаас Сovid-19 илэрлээ. Одоогоор Афганистанаас ирсэн 113 дайчдаас 53-т Сovid-19 илрээд байна. Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан 530 хүнийг задалбал, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 182 иргэн, сайн дурын буюу эх орондоо буцаж буй БНХАУ-ын 240 иргэн, Алтанбулаг боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 23 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Идэвхтэй тандалтын зорилгоор санамсаргүй түүврийн есөн сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүнээс тус тус коронавируст халдвар илрээгүй” гэлээ.