ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Академич С.Нарангэрэл ХЗДХ-ийн сайдад зөвлөнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-20

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анхны тушаалаараа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич С.Нарангэрэлийг орон тооны зөвлөхөөр томиллоо.  Х.Нямбаатар сайд хууль зүйн салбарынхаа шилдэг академич, докторуудаар зөвлөхийн зөвлөлөө бүрдүүлэх юм байна.  Хууль зүй, дотоод хэргийн салбарын хойшид гаргах хуулийн төслүүд, тогтоол, шийдвэрүүдэд салбарын манлайлагчид зөвлөгөө өгөх аж.