ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Онцгойгийн алба хаагчид аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-24

НОБГ-ын нийслэлийн аврах анги 105 дугаар  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Тамгын газраас төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжийг “Нано Планет” ХХК-аас хүлээлгэн өгөв. Аврах ажиллагааны  багаж, тоног төхөөрөмж нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай хоёр,  хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа ажээ. Ингэснээр  нийслэлийн Аврах анги-105 багийн багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос авран хамгаалахад томоохон хувь нэмэр болох юм  байна.