ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Нямхүү: Казахстан улсын нэг  иргэнээс коронавирус илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-24

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр гурван лабораторид нийт 709 шинжилгээ хийхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн бөгөөд 39 настай, эрэгтэй. Тухайн хүнийг ХӨСҮТ-д татан авч эмчилнэ. Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. Ингээд нийт батлагдсан тохиолдол 288 болсноос 217 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 71 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, ес  нь хүндэвтэр байна" гэлээ.