ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Ундармаад холбогдох шүүх хурал энэ сарын 31 –ний өдөр хүртэл хойшилжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-28

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилжээ. Тэрбээр өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалксан аж. Тиймээс  шинээр өмгөөлөгч авсан байна. Түүний  өмгөөлөгч нь  хавтаст хэргийн  материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулсан байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 31-ний 12:00 цагт хийхээр болжээ. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдсэн байна.