ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-28

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэх эсэх, есдүгээр сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. УОК-оос Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ хичээлийг зайнаас, танхимаас явуулах зохицуулалтыг хийхээр болжээ.ОК хуралдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нээс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 14-нд эхлүүлэх шийдвэр гаргажээ. 

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Ерөнхий боловсролын сургуульд 82 мянган хүүхэд, их дээд сургуульд 100 гаруй мянган хүүхэд элсэн суралцана. Маргааш буюу энэ сарын 29-ний  Засгийн газрын хурлаар эцэслэн шийднэ. Засгийн газрын хурлаас шийдвэр гарсны дараа  хэвлэлийн хурал хийнэ.

БШУЯ хичээлийн жил эхлэх ажлыг маш олон талаас нь судалж байна. Саналаа танилцууллаа. Бүлэг дүүргэлтийг бид судалж байна. Хэрвээ хичээл эхэлбэл үйл явц болгоны цаана заавар зөвлөмж явна.